ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ


ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
/2015 он/
Судалгааг олон нийтийн дунд өөрийн шүүхийн ил тод, нээлттэй, шударга, шуурхай, хүртээмжтэй ажиллаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор хийлээ. 

Судалгааг бичгийн хэлбэрээр, анкетан аргаар 6 асуулттай байхаар урьдчилан бэлтгэж, шүүхийн үйл ажиллагааг сурталчилсан нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдийн чөлөөт сонголтод тулгуурлан авсан.

Судалгааг товч бөгөөд ойлгомжтой болгох, судалгаанд хамрагдаж буй хүнийг залхаахгүй байх үүднээс судалгаанд оролцогчийн товч мэдээлэлийг цуглуулсан асуулт тавилгүйгээр судалгааг авсан ба судалгаанд нийт 365 хүн хамрагдлаа.  
 
Судалгааны 
-Та шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүхийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг хаанаас олж авч байна вэ? гэсэн асуултад нийт санал асуулгад хамрагдсан 365 хүний:

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн асуултад нийт  хүний 32.6 хувь нь,  15 хувь нь  шүүхийн онлайн хуудаснаас, 15 хувь нь ойр дотны хүмүүсээс, 37.4 хувь нь хангалттай мэдээлэл олж авч чаддаггүй гэж хариулсан байна.
 
-Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүдийн талаар та хэр мэдээлэлтэй байдаг вэ? \ямар ямар нэртэй хэдэн шүүх үйл ажиллагаа явуулж байгаа вэ? гэсэн асуултад:

-Мэдээлэл багатай, мэдэхгүй байна гэсэн хариултыг иргэдийн 70 хувь нь хариулсан байна. Харин 30 хувь нь тодорхой хэмжээгээр хариулсан байна. 

Та болон таны ойр дотны хүн шүүхээр үйлчлүүлж байсан уу? гэсэн асуултад нийт санал асуулгад оролцсон хүний 59 хувь нь тийм 41 хувь нь үгүй гэж хариулсан байна.

-Үйлчлүүлж байсан бол хэр сэтгэл ханамжтай байсан бэ? гэсэн асуултад нийт санал асуулгад оролцсон хүний  54 хувь нь сэтгэл ханамжтай, 16 хувь нь сэтгэл ханамж дунд зэрэг, 30 хувь нь сэтгэл ханамжгүй, мэдэхгүй гэх зэргээр хариулсан байна.  

-Та шүүхийн үйл ажиллагааг нээлттэй ил, тод, шийдвэр нь шударга байдаг гэдэгт санал нэг байдаг уу? гэдэг асуултад  35 хувь нь  санал нэг байна. 34 хувь нь эргэлздэг, 12 хувь нь заримдаа, 19 хувь нь огт итгэдэггүй гэж хариулсан байна. 

-Таны бодлоор шүүх нь иргэдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа цаашид явуулаасай гэж боддог вэ? гэсэн асуултад нийт санал асуулгад оролцсон иргэдийн 85 хувь нь "мэдээлэл сурталчилгаа хийж байх, нээлттэй өдөрлөг хийж байх, иргэд болон албан байгууллагад мэдээлэл өгч байх, шүүхийн үйл ажиллагааны талаар богино хэмжээний нэвтрүүлэг хийх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх гэх зэргээр асуултад хариулсан байна. Харин үлдсэн 15 хувь нь мэдэхгүй байна гэж хариулаагүй орхисон байна. 
 
Дээрх судалгааны асуулт, хариултын хувь хэмжээ, агуулганд дүгнэлт хийхэд бид цаашид дараах зүйлд анхаарах шаардлагатай байна. Үүнд: 

-Шүүхийн тухай багц хуулийг албан байгууллага аж, ахуй нэгж болон сумдын иргэдэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх.

-Шүүхийн шинэ бүтэц зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяалал, хэргийн харьяалалын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байгаа арга хэлбэрээ өөрчлөх 

-Шүүхээс гарч байгаа шийдвэрийг хэргийн оролцогчдод ойлгомжтой тайлбарлах, шийдвэрийн боловсруулалт чанарыг сайжруулах талаар тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байна. 


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.