Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийв


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/334 дүгээр албан бичгийн хүрээнд "Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийв.

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 он бүтэн, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд бүрэн хүргүүлсэн, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүрэн оруулсан эсэхэд хяналт, шинжилгээ хийж, холбогдох судалгааг гаргаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд зөвлөгөөнд танилцууллаа.

Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тэмдэглэл, мэдэгдэх хуудасны мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд 2019 онд 144 хүний, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 39 хүний эрүүгийн хариуцлага хүлээсэн ял шийтгэлийн тэмдэглэлийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд албан бичгээр хүргүүлж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд мэдээллийг бүрэн оруулсан байна.

 

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.