Байгууллагын эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэв


Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн гоц халдварт короновирус "covid-19” халдварын өвчний цар тархалтаас иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүд өөрийн байгууллагын эргэн тойрон 100 м газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэгдсэн журмаар зохион байгуулав. Тус арга хэмжээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд идэвхитэй хамрагдаж, Шүүхийн байрны ойр орчмын хогийг цэвэрлэж, цэвэрлэсэн талбайдаа ариутгал халдваргүйтгэл хийж, хог хаягдлаа уутанд хийж, хог тээвэрлэх авто машинд ачуулав.


 

 

  

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.