Цагаанчулуут сумд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа


 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Н.Мөнхбаатар, жолооч Б.Нацагдорж нар Цагаанчулуут сумд ажиллаа.

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах багийн 2019 онд хийж гүйцтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагаанчулуут сумын засаг даргын тамгын газрын байранд шүүхийн "Нээлттэй өдөрлөг”-ийг иргэд, төрийн албан хаагчдадзохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр үйлчлүүлсэн иргэд, төрийн албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгч, зөвөлгөө, мэдээлэл өгч ажиллаа.

 

Өдөрлөгийн үеэр Цагаанчулуут сумын засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 14 өргөдөлийг газар дээр нь амжилттай шийдвэрлэн ажиллаа.

 

 

 

 

Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах баг

 

 

 

 

 


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.