“Гар бөмбөгийн спортын мастер” цолоор шагнагдлаа.


Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/374 тоот тушаалаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бадамдорж овогтой Ариунбаярын спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Гар бөмбөгийн спортын мастер” цолоор шагнасныг тус шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нийт хамт олны өмнө гардууллаа.

ШүүгчБ.Ариунбаяр нь өсвөр наснаасаа гар бөмбөгийн спортоор хичээллэн, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож өндөр амжилт гаргасан төдийгүй байгууллагынхаа эмэгтэй гар бөмбөгийн багийг ахлан Шүүхийн системийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон юм.

Шүүгч Б.Ариунбаяр таны цаашдын спортын замнал, ажил үйлсэд амжилт хүсье.

 

Завхан аймаг дахь Шүүхүүдийн хамт олон

 

 


 


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.