“Шүүгчийн ёс зүйн сургалт” Завхан аймаг буюу IX-р бүсэд эхэллээ.


Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран зохион байгуулж буй "Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт буюу IX-р бүсэд эхэллээ.

IX бүсийн сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Өвөрханагй аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар нар удирдан явуулж байгаа бөгөөд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах сургалтыг нээж, сургагч багш нарыг танилцуулаад "Шүүгчийн ёс зүйн сургалт”-ын зорилго, онцлог, ач холбогдлын талаар шүүгч нарт мэдээлэл өглөө.

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу удирдан явуулж байгаа бөгөөд IX бүсийн сургалтад Завхан аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хамрагдаж байна.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.