Монгол Улсын Шүүхийн тухай хууль-д заасны дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр ерөнхий шүүгч нараа сонголоо.


Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан "Шүүхийн тухай хуулийн 19.2.4-д "тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох” мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д "Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.” Гэж, 36 дугаар зүйлийн 36.9-д "Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.” гэж заасны дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны болон эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд шүүгчдийн зөвлөгөөнөөр ерөнхий шүүгчээ сонгож, томиллоо.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ш.Одонзул,

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр Н.Дэлгэрмаа,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Амарзаяа,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Баттогтох нар тус тус томилогдлоо.

Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгч нарт шүүхийн тамгын газрын зүгээс дурсгалын зүйл гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

 

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.