Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2016   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Монгол Улсын Зам тээврийн сайдын 2015 оны 176 дугаар тушаалаар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Б.Нацагдоржийг шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас үнэлж "онц тээвэрчин” тэмдгээр шагнагдсаныг шүүхийн ахмад ажилтан Д.Энхжаргал гардуулан өгч, нийт ажилчдын өмнөөс баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүслээ.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 824   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930