Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-12-2020   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Журмын хэрэгжилтийн талаарх тайлан

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Шүүх хуралдааны явц”-ыг мэдээлэх цахим системийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэнтэй холбогдуулан Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тов, тоймыг системд оруулах ажилтнаар шүүгчийн туслах Д.Бат-Отгон,Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тоймыг системд оруулах ажилтнаар шүүгчийн туслах П.Янжмаа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тоймыг системд оруулах ажилтнаар шүүгчийн туслах Д.Ганчимэг, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тоймыг системд оруулах ажилтнаар шүүгчийн туслах Б.Ариунзаяа, шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, тоймын явын мэдээллийг системд үнэн зөв, бүрэн оруулж байгаа эсэхэд өдөр тутмын хяналтыг тавих ажилтнаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг нарыг томилон ажиллуулж байна.

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь журмын 3.1.5-д заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээллийн системд үнэн зөв бүртгэгдсэн эсэхэд хяналт тавьж 7 хоног бүрээр илтгэх хуудсаар нийт шүүгч,ажилтнуудын шуурхай хуралд танилцуулж ирлээ.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар журмын 3.2.1-т заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан эхэлснээс дуусах хүртэлх явцын мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны дэг, дарааллын систем бүргэж байна. Тушаалаар томилогдсон холбогдох ажилтнууд журамд заасан ажиллагааг хуулийн хугацаанд хийж хэвшсэн байна.

 

Шүүх хуралдаан явцыг мэдээлэх цахим систем ашигласан талаарх мэдээлэл

/2020.09.09-2020.11.06/

  

Шүүх, шүүх хуралдааны төрөл

Шүүх хуралдааны явцыг мэдээлэх системд шүүх хуралдаан бүртгэсэн тоо

Бүртгэл, хяналтын нэгдсэн системд шүүх хуралдаан бүртгэсэн тоо

Тайлбар

 

1

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж шатны шүүх /Эрүүгийн шүүх хуралдаан/

10

9

 

 

2

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /Иргэний шүүх хуралдаан/

11

10

 

 

3

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

5

5

 

 

4

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

80

-

 

 

5

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

116

141

 

Шүүхийн тамгын газар

222

166

 

 


 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

FACEOAGE: https://www.facebook.com/zavkhancourt


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 82   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31