Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2016   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мэдээлж байна.

2015 ОНД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

 

2015 он Улиастай сум

 

Тус шүүх нь 2015 онд анхан шатны шүүхүүдээс нийт 62 иргэний хэрэг хүлээн авч, 4 хэргийг хуульд заасан үндэслэлээр адил шатны өөр шүүхэд шилжүүлж, нийт 54 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 4 хэргийн үлдэгдэлтэй байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт болон арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирээгүй байна.

 

Графикаар үзүүлбэл

 

Хүлээж авсан хэргүүдийг анхан шатны шүүхүүдээр харьцуулбал,


Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нийт хэргийн 69.3 хувь буюу 43 хэрэг, Завхан аймаг дахь Сумд дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 16.1 хувь буюу 10 хэрэг, Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээс 13 хувь буюу 8 хэрэг, Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатын шүүхээс 1.6 хувь буюу 1 хэргийг хүлээн авснаас, 54 хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шийдвэрлэсэн 54 хэргийн 37 хувь буюу 20 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 37 хувь буюу 20 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 26 хувь буюу 14 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 

Графикаар үзүүлбэл


Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байдлыг авч үзвэл 60 хувь буюу 12 хэрэг хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр, 40 хувь буюу 8 хэргийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл:


Хүчингүй болгосон 14 хэргийн 50 хувь буюу 7 хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр, 42.8 хувь буюу 6 хэрэг шүүх өөр хуулийг, эсвэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр, 7.2 хувь буюу 1 хэрэг нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар тус тус хүчингүй болжээ.

 

2014 он, 2015 оны шийдвэрлэсэн хэргийн хүчингүй болсон шалтгааныг хүснэгтээр үзүүлбэл:

д/д

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл

Онууд

2014 он

2015 он

1

Шүүх өөр хуулийг, эсвэл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй

2

6

2

Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн

1

 

3

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн

7

7

4

ИХШХШТХ-ийн 168.2-т зааснаар

шийдвэрлэсэн

 

1

5

Нийт

10

14

 

Шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл Иргэний хуулиар 42.5 хувь буюу 23 хэрэг, Хөдөлмөрийн тухай хуулиар 38.8 хувь буюу 21 хэрэг, Гэр бүлийн тухай хуулиар 5.5 хувь буюу 3 хэрэг, бусад хуулиар 13 хувь буюу 7 хэрэг хянагдсан байна.

 

Графикаар үзүүлбэл:


Магадлалын чанар, тогтвортой байдал: Тус шүүхийн шийдвэрлэсэн 54 хэргээс 48.1 хувь буюу 26 хэрэгт хяналтын шатны шүүхэд гомдол гарч хянагдсанаас 76.9 хувь буюу 20 хэргийн магадлал хэвээр батлагдаж, 23.1 хувь буюу 6 хэргийн магадлалд өөрчлөлт орж тус тус шийдвэрлэгдсэн байна.


Шийдвэрлэсэн хэргийг нэг шүүгчид ногдох ачааллаар нь авч үзвэл 2015 онд өмнөх оноос 28.5 хувь буюу 4 хэргээр өссөн үзүүлэлтэй байна.

Графикаар үзүүлбэл:


2015 оны шийдвэрлэсэн хэргийн өсөлт, бууралтыг 2014 онтой харьцуулвал:

 

д/д

 

 

Төрөл

Бүтэн жил

Өсөлт, бууралт(+,-)

2014 он

2015 он

тоо

хувь

1

Нийт хүлээж авсан хэрэг

47

62

11+

23.4+

2

Шийдвэрлэсэн хэрэг

44

54

8+

18.1+

 

 

ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ

ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Шинэ оны мэнд хүргэе.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 999   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930