Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-05-2020   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ СУДЛАХ, ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

  Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хурлаар "Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, гишүүнээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нар ажиллаж байна.

    Ажлын хэсэг 2020 оны дөрөвдүгээр сарын 17, тавдугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан бөгөөд хурлаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг судлах, шинэчлэн боловсруулах, гадаад орнуудын Шүүгчийн ёс зүйн дүрмийг судлах ажлыг гишүүдэд хуваариллаа. Ажлын хэсгийн дараагийн хурал 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болох бөгөөд шүүгчид Та бүхнийг ажлын хэсэгт холбогдох саналаа ирүүлэхийг урьсан юм.    


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 145   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930