Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-11-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэдээлэл

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд байгууллага, орон нутаг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага хамт олныг сурталчлах, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Завхан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” аяны хүрээнд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан газруудын дунд Туг, цом хүндэтгэлийн дэвтэр аялуулах үйл ажиллагаа явагдсаны дагуу Завхан аймаг дахь шүүхүүдэд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрүүдийн хооронд 5 хоногийн хугацаанд "Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” аяны туг, цом, хүндэтгэлийн дэвтэр аялав.


Тус аяны хүрээнд Завхан аймгийн шүүхийн тамгын газраас Улиастай сумын 4 дүгээр 10-н жилийн сургуулийг сонгон авч ахлах ангийн хүүхдүүдэд Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Х.Дорждэрэм "Хүүхдийн эрх, үүрэг”, "Хүүхдийн хүчирхийлэл, түүнээс хамгаалах” нь гэсэн сэдвээр сургалт хийж зохион байгууллаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 765   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930