Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-02-2020   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ариутгал хийлээ

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмж, Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр "Албан даалгавар”-ыг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд тус аймгийн шүүхийн Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу Завхан аймгийн ЗООНОЗ ӨВЧИН СУДЛАЛ-ын төвөөс ирж шүүх хуралдааны хоёр танхим болон коридор, мэдээлэл лавлагаа, нээлттэй танхимны хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Мөн шүүгч, ажилтнууд гараа тогтмол угааж, маскаа зүүж хэвшжээ.

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шүүгч, ажилтнуудын дархлааг дэмжиж зорилгоор өдөр бүр аарц өгч байна.


 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 234   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31