Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-12-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/118 дугаар тушаалаар томилогдсон Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан дотоод аудитын референт Б.Энхбат, шүүхийн захиргаа хариуцсан референт М.Алтаншагай, захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, жолооч Д.Осгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт ажиллаа.

 

 

Уг ажлын хэсэг нь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд шинээр батлагдсан хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн байдал, сахилга хариуцлага, дэг журмыг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

 

 

 

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 240   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930