Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Нүүдэллэн ажиллав

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, шүүгчийн туслах Т.Чулуунхүү, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, жолооч Л.Бадамдорж нар Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумдад нүүдэллэн ажиллалаа. 
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Цагаанчулуут сумын иргэдэд холбогдох 5, Шилүүстэй сумын иргэдэд холбогдох 4, Отгон сумын иргэдэд холбогдох 2 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ. 
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Шилүүстэй сумын нэр бүхий иргэний нэхэмжлэлтэй төрийн байгууллагад холбогдох захиргааны хэрэгт нотлох баримт цуглуулах ажиллагаа явууллаа.
Түүнчлэн тухайн сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын эхэнд иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлж, дараа нь Шүүхийн бүтэц зохион байгуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Мөн сургалтад ирж амжаагүй 1 төлөөлөгчийн гэрт нь, эмнэлэгт хэвтэж байсан 1 төлөөлөгчийн эмнэлэг дээр нь очиж мэдээ, мэдээлэл өгсөн. 
Цагаанчулуут сумын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан Сум хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах тухай 7 өргөдлийг амжилттай шийдвэрлэж, шинээр 3 өргөдлийг хүлээн авч ажиллалаа.

Мөн тухайн сумдын ЗДТГ-ын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.


ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг. 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 322   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031