Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-02-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Итгэмжлэл олгов

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаа нь Монгол улсын Ерөнхий аудитын 2015 оны 240-р тушаалаар баталсан "Санхүүгийн тайлангийн аудитид итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж Монгол улсын Ерөнхий аудитын итгэмжлэл олгосон  байна. 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 338   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31