Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-11-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүх хуралдаанд оролцож, иргэдийг төлөөлөн дүгнэлтээ хэлнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа.

 



- Та өөрийгөө танилцуулна уу?


- Намайг БаттөмөрийнМөнгөнцэцэггэдэг. Би Завхан аймгийн Улиастай суманд амьдардаг.


- Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд юуны түрүүнд баяр хүргэе. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?


- Бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлтээ гаргах эрх бүхий этгээдийг иргэдийн төлөөлөгч гэж ойлголоо. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд жилд нэг удаа л зөвхөн тухайн сонгогдсон хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцдог юм байна. Шүүхийн хувьд хууль журмын дагуу иргэдийн төлөөлөгчөө сонгоод бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцуулдаг юм билээ. Намайг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо гэдгийг анх шүүгчийн туслах ярьж, танилцуулсан.


- Танд иргэдийн төлөөлөгчийн талаарх ойлголтыг хэрхэн өгсөн бэ?


- Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоны дараа шүүхээс намайг дуудан эрх үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан. Мөн иргэдийн төлөөлөгчийн талаар бүх гарын авлага, мэдээллээр хангаж ажилласан. Миний тухайд өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Тус шүүх нь иргэдийн төлөөлөгчдийнхөө эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, сургалт зохион байгуулсан. Ийнхүү сургалт зохион байгуулсан нь иргэдийн төлөөлөгч бидний хувьд авууштай байлаа. Яагаад гэвэл бид нар хууль, эрх зүй болон шүүхийн талаар ямар нэгэн ойлголтгүй байсан. Үүнээс хойш хууль эрх зүйн мэдлэг дээшилж, шүүхийн талаар ойлголт, мэдээлэлтэй болсон.


- Танд шүүхийн үйлчилгээ болон шүүхийн ажилтнуудын харилцаа, хандлага ямар санагдсан бэ?


- Миний тухайд өмнө нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй. Харин иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш шүүхийн үйлчилгээ маш ил тод болсон гэдгийг мэдэрлээ. Мөн шүүхийн ажилтнууд эелдэг,найрсгаариргэдийг хүлээн авч үйлчилж байгааг анзаарсан. Иргэдийн төлөөлөгч болон хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцохдоо онлайнаар оролцдог болсон байна. Дээрх үйлчилгээ нь надад маш их таалагдсан. Шүүх нь нээлттэй, ил тод болж цахимжсан байна.

 

- Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар ярина уу?


- Шүүх хуралдаанд оролцохоос өмнө хэргийн материалтай танилцсан. Үүний дараа шүүх хуралдаанд оролцож, дүгнэлтээ гаргадаг юм байна. Ийнхүү шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа хугацаагаар урамшуулал өгсөн. Иргэн хүн хуульд заасан эрх, үүргээ биелүүлснийх нь төлөө урамшуулал олгож байгаа явдал нь маш их таалагдсан. Миний хувьд шүүх хуралдаанд оролцож иргэдийг төлөөлж дүгнэлтээ хэлнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа.


Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст анхаарлаа хандуулж, хангалттай мэдлэг, мэдээллээр хангаж байгаа нь сайшаалтай санагдсан. Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд ”Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бол заавал шүүх хуралдаанд оролцож, дүгнэлтээ гаргаарай” гэж хэлмээр байна. Иргэд олон нийтийн өмнөөс дүгнэлт гаргаад зогсохгүй, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, шүүхийн талаарх ойлголттой болох боломж нээгддэг юм байна шүү. Намайгнайрсагхүлээн авч иргэдийн төлөөлөгчөөр ажиллуулсан нийт шүүхийн шүүгч, ажилтнууддаа баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

Ярилцсанд баярлалаа


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 458   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031