Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Хяналт шинжилгээ үнэлгээ хийж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №05 дугаар "Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ үнэлгээ хийх тухай” тушаалд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд ажиллана.

Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах, шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

 
 
 
 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 402   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930