Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэдээлэл

Интернет ашиглан Google drive-аар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааны хуваарийн цахим хяналтын тогтолцоо бий болголоо.

Шүүгч, шүүгчийн туслахууд шүүхүүдийн товлогдсон шүүх хуралдааныг шууд мэдэх боломжгүй байдгаас шүүх хуралдааны давхцал үүсдэг учир давхцалыг арилгаж, шүүгч, шүүгчийн туслахын ажлыг хөнгөвчилж, онлайнаар явуулах шүүх хуралдаан болон бусад хурал зөвлөгөөний хугацаатай давхардуулахгүй байхаар шийдсэн.

 

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Gmail цахим хаягаар нэвтрэн орж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааны товыг тусгайлан бэлтгэсэн "Excel” хүснэгтэд "share” хийж оруулах эрхтэй ба бусад шүүгч ажилтнууд тусгай линкээр нэвтрэн орж шүүхүүдийн шүүх хуралдааны хуваарь болон урьдчилсан хэлэлцүүлэг бусад хурлын товыг зөвхөн харах, хянах боломжийг бүрдүүлж өгсөн.

 

Үүнийг хэрэгжүүлснээр тамгын газрын дарга, ерөнхий шүүгч, шүүгч нар товлогдсон шүүх хуралдааны хуваарийг хянах тогтолцоо бүрдэж, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил хөнгөвчлөгдөх ба шүүх хуралдааны давхцал буурах, шүүх хуралдаан товолсон цагтаа эхэлж, шүүх хуралдаанд оролцочдын сэтгэл ханамж нэмэгдэх юм.

 
 Хурлын тов үзэх хаяг:
https://docs.google.com/spreadsheets/d/1cZX0gxdAwPaKVVBjtG-Wo-3vEgkmSig0OFM-bKdh4KQ/edit
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 360   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930