Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-01-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан "Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу холбогдох сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

2018 онд Завхан аймгийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 118 иргэний нэрс батлагдсан бөгөөд Улиастай сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүхийн тамгын газраас урилга, сургалтын хөтөлбөрийг урьдчилан хүргүүлсэн.

Сургалтад 21 иргэн хүрэлцэн ирж, хамрагдсан бөгөөд тамгын газрын дарга Б.Амартүвшин сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн тухай багц хууль батлагдаж хэрэгжиж эхэлсний нэг нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноор таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бий болох ихээхэн ач холбогдолтой юм гэж онцлов.

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” гэсэн сэдвүүдээр, Шүүгчийн туслах Б.Бавуудорж, П.Янжмаа, Б.Ариунзаяа нар Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоо гэсэн сэдвүүдийн хүрээнд тус тус сургалт хийв.

Түүнчлэн шторк үзүүлж, гарын авлага тараан өгсөн болно.

Сургалтын төгсгөлд иргэдийн сонирхосон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ шүүх хуралдааны танхимд суурилуулсан техник технологи болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал, иргэд киоск төхөөрөмжөөс мэдээлэл хэрхэн олж авах талаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж танилцуулсан.

Мөн шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм нар шүүхийн хүлээлгийн хэсэг, мэдээлэл лавлагаа, архив, нээлттэй танхимын үйл ажиллагааны талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд сургалтад хамрагдсан иргэд маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт боллоо гэдгээ илэрхийлж сэтгэгдлээ бичгээр үлдээсэн юм.

Өлзийт багийн иргэн Н.Гомбодорж: Иргэдийн төлөөлөгчийн сургалтад сууж хууль, эрх зүйн зохих хэмжээний мэдлэг олж авлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Жаргалант багийн иргэн Ж.Будсүрэн: Иргэд бидний санал хүсэлтийг сонсож, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, сургалт хийсэнд бид бүхэн сэтгэл хангалуун байна. Цаашид танай байгууллагын хамт олон ард иргэдтэйгээ улам ойр байж ажиллахыг хүсэж байна.

 

Богдын гол багийн иргэн С.Оюунгэрэл: Иргэн бид шүүхийн талаар буруу ойлголттой байдаг байсан байна. Шүүхийн байгууллагад хүрэлцэн ирээд мэдээлэл авах, сонирхсон шүүх хурлын явцыг үзэх боломжтой болжээ. Хэрэгтэй мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа.

 

Жинст багийн иргэн Д.Баасандорж: Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтад хамрагдлаа. Шүүхийн байраар анх удаа орж үзлээ. Шүүхийн талаар мэдэх зүйл бага байжээ. Хэрэв миний хүүхэд шүүх ер нь юу хийдэг газар юм бэ гэж асуувал хариулт хэлж чадахгүй байдалтай байлаа. Одоо бол тодорхой ойлголт өгч чадахаар боллоо. Та бүхэнд баярлалаа.

 

Иргэн Б.Янжмаа, Ч.Батялалт, Д.Дуламсүрэн, Б.Мөнгөнцэцэг, Д.Алзахгүй, Д.Дашхорол нар: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг авч чадлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье гэжээ.

 
 

 
 
 

 


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 767   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31