Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-12-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Эвлэрүүлэн зуучлагч нүүдэллэн ажиллав

Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталсан "Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэд, төрийн албан хаагч нарт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг тухайн орон нутагт явуулах” ажлын удирдамжийн хүрээнд шүүгчийн туслах Б.Бавуудорж, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан М.Лхавгадэмбэрэл, шүүгчийн туслах Б.Баярцогт нар 2017 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдөр тус суманд шүүхийн үйлчилгээг хүргэж ажиллав.

Цагаанчулуут сумын иргэд болон төрийн байгууллагаас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан өргөдлийн дагуу уригдагч талуудыг байлцуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 14 өргөдлийн талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа.

Мөн тус сумын төрийн албан хаагч, ард иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ.

 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 554   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031