Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь шүүгч, ажилтнуудын спортын чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгууллагын 5-н багийн дунд бооцоот гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох ахлагчтай "Найдвартай найм”, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг ахлагчтай "Хийморь”, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням ахлагчтай "Smile”, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул ахлагчтай "Долоон од”, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин ахлагчтай "89, 89” багуудын дунд зохион байгуулсан.

Уг тэмцээнд "89, 89” баг 1 дүгээр байр, "Долоон од” баг 2 дугаар байрыг эзэлж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн онцлох тоглогчоор Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, нярав Д.Хаянхярваа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Цаашид уг 5-н багийн зохион байгуулалтаар спортын тэмцээн, уралдаанаа зохион байгуулахаар хамт олны хурлаас шийдвэрлэсэн.

Нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 553   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930