Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/44 тоот тушаалаар "Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам”, "Шүүхийн шийдвэрийн цахим санг ашиглах гэрээний загвар”-ийг шинээр баталсантай холбогдуулан "Шүүхийн мэдээллийн технолгийн үйл ажиллагааны нийтлэг журам” болон шинээр батлагдсан "Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам”-аар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтын үеэр шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журмын өмнөх болон шинэчлэгдсэн заалтуудыг харьцуулан үзүүлж, шүүгчийн туслах хуульд тусгайлан заасан хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэсэн эсхүл насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн маргаан буюу асран хамгаалагч тогтоохтой холбоотой шүүхийн шийдвэрийг файл хэлбэрээр тусгай хавтас /фолдер/-т хэрхэн хадгалж админд хүлээлгэн өгч байх талаар харилцан санал солилцлоо.
"Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам” нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон эрх бүхий ажилтан шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах юм.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 595   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31