Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-09-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Цагаанчулуут суманд ажиллаа

Шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан "Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэд, төрийн албан хаагч нарт шүүхийн үйл ажиллагааг сурталчлах” ажлын удирдамжийн хүрээнд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, шүүгчийн туслах Б.Баярцогт, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан М.Лхагвадэмбэрэл, жолооч Б.Нацагдорж нар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаа.

Уулзалтад Цагаанчулуут сумын иргэд, төрийн албан хаагч нар хүрэлцэн ирсэн бөгөөд дараах чиглэлээр мэдээлэл өглөө. Үүнд:

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм нь:

Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, Шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн, шүүхийн үйлчилгээ, цахим шүүхийн талаар, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам,

Шүүгчийн туслах Б.Баярцогт нь Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,

Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан М.Лхагвадэмбэрэл нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн болно.

Мөн иргэд, төрийн албан хаагч нарт гарын авлага, боршуртарааж, Цагаанчулуут сумын ЗДТГ-ын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.

 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 823   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031