Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-06-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Хамтарсан зөвлөгөөн болов

"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д зааснаар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар, Завхан аймгийн цагдаагийн газар нь улирал бүр журмын хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллах заалттай. Ээлжит уулзалтыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгуулсан.

Тус уулзалтад Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар, Завхан аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Батхишиг, хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Золбаяр, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Самдан нар оролцлоо.

Шүүхийн тамгын газрын дарга Б.АмартүвшинЗавхан аймаг дахь шүүхийн тамгын газар, Завхан аймгийн Цагдаагийн газрын хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсанажлуудыгнэг бүрчлэн танилцуулж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгсөн. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжилтийг хангах тал дээр шүүхийн тамгын газар, цагдаагийн газар анхаарч ажиллах шаардлагатай байгааг сануулсан. Түүнчлэн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар, Завхан аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулахтай холбогдон гарсан төлөвлөгөөг танилцуулсны дараа шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулахжурмынхэрэгжилтийн талаар шүүгч нарын саналыг сонсож, шүүхийн захиргааны ажилтнуудаас урьдчилан авсан саналыг танилцуулж, хэлэлцүүлэг хийв.

Уулзалтын үр дүнд холбогдох журмын хэрэгжилт, төлөвлөгөөний биелэлт, шүүхийн хамгаалалтынофицер, хамгаалалтын болон харуулын цагдаа нарын цаашид анхаарвал зохих асуудлын талаар харилцан ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн. Цаашид өмнөх хийж хэрэгжүүлсэнажлуудааулам сайжруулж, баталгаажуулахын зэрэгцээ анхаарах асуудлууд дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлцгээлээ.

 

 

 


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 750   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930