Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-05-2017   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм /Захиргаа анхан/

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1.2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14.30 цагт Монгол Шуудан ХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Улиастай сумын Засаг дарга нарт холбогдох "2014 оны 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаас Г.Эрдэнэ-Очирт холбогдох хэсгийг, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу зургаан хоногоор хойшлуулсан.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

2. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагт иргэн Э.Эрдэнэтуяа нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Аудитын газрын аудитор Г.Заяад холбогдох "2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай "Төлбөр хариуцуулж, төсвийн орлого болгох тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 783   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930