Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны  дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл нар нийт шүүгч ажилтны хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хууль зүйн англи хэлний нэр томъёо” гэсэн сэдвийн хүрээнд хууль зүйн англи хэлний нэр томъёог судлахад шаардлагатай зарим арга зүйн чиглэлээр тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа. 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 594   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930