Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-11-2016   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Тэмцээнд амжилттай оролцлоо

Улсын Дээд шүүхээс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ–2016” тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр "Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Уг наадамд аймаг, нийслэл, дүүргийн шүүхийн нийт 31 багийн 672 тамирчид оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорьсноос Завхан аймгийн шүүхийн баг тамирчид амжилттай оролцож нийт оролцсон багуудаас нийлбэр дүнгээр 5 дугаар байранд шалгарлаа.

Үүнд:

Эмэгтэй гар бөмбөг 3-р байр

Эмэгтэй шатар 3-р байр

Эрэгтэй теннис 3-р байрыг тус тус эзэллээ.

Тэмцээнд оролцож амжилт гаргасан тамирчддаа баяр хүргэе.

 

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 730   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930