Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-06-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь цахим сургалтад хамрагдаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/53 дугаар тушаалаар 2021 оны 06 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг цахимаар зохион байгуулж байна.

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, "Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, "Харилцаа, хандлага ёс зүй” зэрэг сэдвүүдээр хичээл орох юм.

Сургалтад Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргааны нийт ажилтнууд бүрэн хамрагдаж байна.


 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    August 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031