Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг “COVID бүртгэл хяналтын системд” бүртгэн нэвтрүүлж байна

Шүүхээр үйлчлүүлж буй иргэд болон шүүхийн ажилтнуудыг бүртгэл хяналтын системд бүртгэн нэвтрүүлж байна. Аймгийн онцгой комиссоос бүртгэл хяналтын системийг Улиастай сумын төрийн байгууллага, аж ахуй нэгжид нэвтрүүлж эхлээд байна. Тус системийг нэвтрүүлснээр иргэдийн хөдөлгөөнийг хянах, дэглэм зөрчсөн иргэдийг илрүүлэх, сэжигтэй тохиолдол гарсан үед ойрын хавьтлуудыг тодорхойлох, явсан маршрутыг тогтоох, онцгой комиссын мэдээ, тайланг нэгдсэн байдлаар гаргах, бүртгэл мэдээллийг хялбаршуулах зэрэг ач холбогдолтой юм.

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 22   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31