Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сургалт зохион байгуулав

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан тус шүүхийн тамгын газрын "Сургалт судалгаа”-ны багаас Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ өмнө мөрдөгдөж байсан шүүхийн тухай хуультай харьцуулан шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авахад анхаарах асуудал, шүүхийн тамгын газрын чиг үүрэг, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах болон хуулийн хэрэгжилтийн талаар өрнүүлж, харилцан ярилцаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, харилцаа хандлагыг эергээр төлөвшүүлэх санал бодлоо солилцлоо.

 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 49   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31