Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-03-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын арга тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг спортын арга тэмцээнд Завхан аймаг дахь шүүхүүд, Прокурорын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Тахарын алба, Доной нисэх буудлын захиргаа зэрэг 10-н байгууллагын албан хаагчдын баг тамирчид оролцлоо.

Тус тэмцээнд Завхан аймаг дахь шүүхүүдийн Б.Намхайдорж ахлагчтай баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг тамирчид тэмцээний гар бөмбөгийн төрөлд алтан медаль, ширээний теннисны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сум дундын 13 дугаар шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Баттулга алтан медаль, эрэгтэй эмэгтэй хос төрөлд Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг нар мөнгөн медаль тус тус хүртэж


 

 

 

 

Завхан аймаг дахь шүүхүүдийн тамгын газар

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1521   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930