Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

 НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

2016.01.01                                                                                                                    Улиастай сум

Нэхэмжлэгч: Боржигон овогт Болдын Баатар,

Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, А-р байр 5-6 тоот, Утас: 320000, 99090000, 88090000.

Хариуцагч: Завхан аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Х.Бат.

Хаяг: Улиастай сум, жинст баг Утас: 350000.

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 301 тоот актыг хүчингүй болгуулах тухай.                       

Нэхэмжлэлийн утга: Б.Баатар би татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Монгол улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "в”-ийн "нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого (унаа, түлш, хоол, байрны үнийн хөнгөлөлт гэх мэт)” гэсэн заалтыг 1997 оны 6 дугаар сарын  25-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон тул байрны үнийн хөнгөлөлтийг эдүгээ татвар ногдох орлогод тооцдоггүй билээ.

Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 301 тоот актыг хүчингүй болгож өгнө үү .  

 

Хавсаргасан материал:   

1. Нэхэмжлэл /2 хувь/,

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3. Татварын улсын байцаагчийн 301 тоот акт,  

4. Татварын маргаан таслах зөвлөлийн 3 тоот тогтоол

Жич: Нэхэмжлэлд хавсаргасан материалыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.

 

Нэхэмжлэл гаргасан                      Б.Баатар

/гарын үсгээ зурсан байна/

Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031