ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА


Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн шинэтгэлд хувь нэмэр оруулсан зарим шүүгч, ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас одон”,"Хууль зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух” бичиг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр тус тус шагнасыг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Шагналыг шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн "Хууль зүйн ухааны доктор” В.Оюумаа, шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар гардуулан өгсөн бөгөөд "Алтан гадас одон”-оор Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Л.Эхлэлт, жолооч Б.Нацагдарж, "Хууль зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух” бичгээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Бат-Отгон, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм нарыг тус тус шагналаа. Шагнал гардан авсан шүүгч, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүслээ.

 

 

 

 

 

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг



dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.