ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 231 дүгээр зарлигаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Э.Оюун-Эрдэнэ "Шүүгчийн тангараг”-аа өргөлөө.

Тангаргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар баталсан "Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу явууллаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд шүүгчид, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Шүүгч Э.Оюун-Эрдэнэ "Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолыг шүүхийн тамгын газрын дарга удирдан явууллаа.

Адил шатны шүүхээс Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн шүүгч П.Доржбал, шинээр томилогдсон шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарт хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулав.

 
 
 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.