Шүүхийн захиргааны ажилтнууд тангараг өргөлөө


Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл, Аймгийн засаг даргын тамгын газраас "Төрийн жинхэнэ хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг 2019.10.30-ны өдөр нутгийн захиргааны байранд зохион байгууллаа.

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу шүүгчийн туслах Б.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Б.Долгорсүрэн, М.Пүрэвдорж нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.