ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЯВУУЛЛАА


Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл зүйч М.Батцэцэг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад "Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сургалт хийлээ.

Сургалтаар эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах, хүүхдийн төлөвшил эцэг эхээс шууд хамааралтай тул эерэг харилцаа зөв хүмүүжилтэй хүүхдийг бий болгох талаар мэдээллүүдийг өгч, хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг алдаа дутагдлыг ярилцан онол, практик хослуулж явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болголоо.

Завхан дахь шүүхийн тамгын газраас сургалтыг явуулсан сургагч багш ,сэтгэл зүйч М.Батцэцэгт талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


 
 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.