Анхны тусламж үзүүлэх сургалт боллоо


Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын хүсэлтээр Завхан аймгийн Улаан загалмайн хорооноос "Эмнэлэгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?” сэдэвт онол практик хосолсон сургалт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нийт шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнууд, шүүхийн харуул цагдаа, дэг сахиулагч нарт хийлээ.

Сургалтаар аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн ослын үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй хэрхэн өөртөө болон бусдад анхны тусламж, дэмжлэг хэрхэн үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд болж үзүүлэх сургалтад шүүхийн ажилтнууд биечлэн оролцлоо.

Сургалтын үеэр шүүгч, ажилтнууд мэргэжлийн хүмүүсээс сонирхсон асуултаа асууж, хариулт авч ярилцлаа.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

 

 

 

 

 

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.