ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын баг нь "Хэргийн хөдөлгөөний стандарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эхний хагас жилийн түдгэлзүүлсэн, хугацаа хэтэрсэн, шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдааны тэмдэглэл нэгдсэн системд бүрэн гүйцэт хугацаандаа орж байгаа эсэх,шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлж байгаа эсэх, албадан ирүүлэх, хариуцагчийг эрэн сурвалжлуулах захирамжуудын биелэлт, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд эрх зүйн актуудыг бүрэн гүйцэт, хугацаанд нь оруулж байгаа эсэх, шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, магадлал хугацаандаа гарч байгаа эсэх, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалд гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, гэм буруутай этгээдэд тус шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн болон албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байдал, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж буй хэргийн шийдвэрлэлтийн хугацаа зэрэг судалгаануудыг гаргаж, мөн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан "Эрүү, иргэн, захиргааны хэргийн нийтлэг аргачилалыг шалгах комисс” анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хэрэгжилт, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачилалыг хэрхэн хэрэгжүүлж буй эсэхийг шалгаж дүн шинжилгээ хийсэн бөгөөд шүүх тус бүрт танилцууллаа.

 

 

 

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.