Хууль эрх зүйн салбарын тэргүүний ажилтнаар шагнагдлаа


 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзулыг шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас "Хууль эрх зүйн салбарын тэргүүний ажилтан”-аар шалгаруулж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн засаг дарга Д.Батсайхан шагналыг гардуулж өглөө.

Ерөнхий шүүгч Ш.Одонзулын цаашдынх нь ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг нийт хамт олны өмнөөс хүсэн ерөөе.

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.