“Алтан гадас” одонгоор шагнагдлаа.


Тулгар төрийн 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Лхагважавын Бадамдоржийг "Алтан гадас” одонгоор шагнасныг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гардуулан өгч, баяр хүргэлээ.
Жолооч Л.Бадамдорж нь Улсад 36 жил, шүүхийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд шүүхийн нийт шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амьдралд нь эрүүл энх, ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.