Банкны ажилтнуудад мэдээлэл хийлээ


Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн банк, Хас банкны ажилтнуудад Шүүхийн тухай багц хууль, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэсэн сэдвүүдээр мэдээ, мэдээлэл хийж, холбогдох гарын авлага, материал тараалаа.

МөнЗавхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/11 дүгээр тушаал, судалгааны удирдамжид заасны дагуу "Шүүхээр үйлчлүүлсэн иргэдээс шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүй, харилцаа, хандлагын талаарх судалгаа, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдээс шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаар судалгаа”-г авах ажлыг зохион байгууллаа.

 
 
 
 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.