Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны бүтэн жил, 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан мэдээг иргэд, олон нийтэд танилцуулах "Хэвлэлийн бага хурал”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд нээлттэйгээр зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хурлыг нээж шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин Завхан аймаг дахь шүүхүүдийн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахын зэрэгцээ хэвлэлийн бага хурлаар шүүхүүд болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны 2017 оны болон 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлан, мэдээг шүүхийн захиргааны ажилтнууд тавих болон сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулт өгөх талаар мэдээллээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Баярцогт, Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ариунзаяа, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Янжмаа, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг, Эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар тус тусын шүүхийн мэдээ, тайланг бэлтгэж танилцууллаа.

Тус хэвлэлийн бага хуралд Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг "Шинэ завхан” телевиз, Завхан сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
 
 
 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.