Сургалт зохион байгууллаа


Шүүхийн тамгын газрын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Тагнуулын хэлтэстэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сургалт зохион байгуулав.

Тус сургалтыг Аймгийн тагнуулын хэлтсийн ахлах ажилтан Хошууч Н.Пүрэвдорж явуулсан бөгөөд "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн ойлголт, эрх зүйн үндэс” сэдвээр явуулаа.

Сургалтаар Төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний эрх, үүрэг, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага, Төрийн болон албаны нууцын албан хэрэг хөтлөлт, нууцад хамаарах баримт бичгийг бүртгэх, шилжүүлэх, илгээх, олшруулах, устгах, Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах, ил болгох, төрийн болон албаны нууцтай танилцах, төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.

 

 
 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.