Дотоод сургалтууд үргэлжилж байна


Шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг "Хууль хэрэглэх онол, арга зүй”, Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад "Хувь хүний хөгжил”, Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа "Багаар ажиллах чадвар, ”Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа "Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалтыг явууллаа.

Тус сургалтуудаар хуулийн зүйл заалтыг хэрхэн зөв оновтой хэрэглэх, түүнийхээ үндэслэлийг тайлбарлах талаар мөн хувь хүний хөгжил гэж юуг хэлдэг, юунаас эхэлдэг, хөгжилд нөлөөлдөг болон саад болдог хүчин зүйл, багаар хэрхэн ажиллах, багаар ажилласнаар ямар үр дүнд хүрдэг талаар сонирхолтой мэдээлэл өглөө.

Сургалтын явцад харилцан ярилцаж, захиргааны эрх зүйн бодлогын өгөгдөл, хувь хүний хөгжлийн тухай кэйс дээр ажилласан нь сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болголоо.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг нар Амеркийн нэгдсэн улсад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд шүүхийн туршлага судлахаар ажилласан бөгөөд АНУ-ын шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, сайн туршлага гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгч шүүгч, ажилтнуудын сонирхосон асуултанд хариуллаа.


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.