Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр боллоо


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр боллоо

 

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцсэн байна.

 

 

Сонгон шалгаруулалтад оролцсон долоон нэр дэвшигчийн танилцуулга, мөрийн хөтөлбөрийг сонсч, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд нууц санал хураалт явуулжээ.

 

 

Санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан нэр дэвшигч В.Оюумаа, Ж.Дашдорж, Д.Тайванхүү нарын нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Хуульчдын холбооны ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн бүрэн эрхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар дараагийн гишүүнийг эрх бүхий этгээд сул орон тоо гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн томилох юм.


  

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.