ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүгчийн туслахын түр албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаж байна.
Нэг. Дараах болзол шаардлагыг хангасан иргэн бүртгүүлнэ.
- Монгол Улсын иргэн байх
- Эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн энэ үүргээ биелүүлсэн байх
- Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байх

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага
 

Ангилал зэрэглэл

Дэс түшмэл, ТЗ-6

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Эрх зүй, хуульч

Туршлага

Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх

 
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Бичгээр гаргасан хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Эрүүл мэндийн хуудас
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ял шийтгэлийн лавлагаа
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах
- Өөр байгууллагад ажиллаж байсан бол тушаалын хуулбар - Төрийн албанд ажиллаж байсныг гэрчлэх баримт бичиг /emongolia-аас НДШ төлсөн баримт/ - 4х6 хэмжээтэй цээж зураг 1 ширхэг

Материал хүлээн авах хугацаа 2022 оны 06 дугаар сарын 23-28-ны өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд zavkhan_tg@shuukh.mn хаягаар болон шүүхийн байрны 117 тоот өрөөнд хүлээн авна. Дөрөв: Сонгон шалгаруулалтыг 2022 оны 07 сарын 01-ний өдөр шүүхийн байранд дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
- Хууль эрх зүйн болон монгол хэлний мэдлэг
- Компьютерын өргөн хэрэглээний программд ажиллах чадвар
- Ярилцлага
 
Холбоо барих утас: 88186192, 70463630
 
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.