Аз жаргалыг хэрхэн бий болгох вэ сэдэвт сургалтад хамрагдлаа


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2021 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Аз жаргалыг хэрхэн бий болгох вэ” сэдэвт сургалтад нийт шүүгч ажилтнууд хамрагдлаа. 
Сургалтыг сэтгэл судлаач П.Дөлгөөн удирдан явуулсан ба "эерэг сэтгэл судлал ба аз жаргал, аз жаргалын судалгаа, аз жаргалтай эерэг байгууллага байхын тулд хийж болох, хийж болохгүй зүйлс” зэрэг сэдвийн хүрээнд  сургалт явагдлаа. 
Бусдад Аз жаргалтай мэдрэмжийг төрүүлэхэд эндорфин, допамин, окситоцин болон серотонин гэх дааврууд ялгардаг бөгөөд энэхүү даавруудыг ялгаруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх, хар шоколад идэх, нарын туяаг мэдрэх, бүжиглэх, дуртай хөгжмөө сонсох, сайхан дурсамжуудаа эргэн санах, амьдралдаа зорилт тавих, өөрийгөө урамшуулах, дуртай хоолоо идэх зэргээр хүн өөрөө ялгаруулах боломжтой байдгаар онцлогтой юм гэдгийг сургалтаас олж мэдлээ.
 

 
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.