“Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийн VI боть”-д Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 шийдвэр шалгарч нийтлэгдлээ


Анхан болон давж заалдах шатны шүүхийн 256 /шийтгэх тогтоол, магадлал, шийдвэр/-ээс эрдэмтэд, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 46 шийдвэрийг шалгаруулсныг "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл VI боть”-днийтэлжээ.

Тус "Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл VI боть”-д Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/008 дугаартай шийдвэр, шүүгч Л.Тунгалагийн шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 118/ШШ2019/023 дугаартай шүүхийн шийдвэр шалгарч нийтлэгджээ.

Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг жил бүр олон нийтийн хүртээл болгож байгаа нь оюутан, судлаачид, хуульчдын судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх жишиг тогтооход ач холбогдолтой юм.


ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 


dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.