"АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЁС ЗҮЙ" сургалт зохион байгуулав


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс 2021 оны 06 сарын 07-ны өдөр тус тамгын газрын ажилтнуудын дунд ажлын байрны сэтгэл зүйн эерэг хандлага бий болгох, таагүй уур амьсгалаас урьдчилан сэргийлэх аргад суралцах, байгууллагын соёл, харилцааны ур чадварыг бэхжүүлж, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор "АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЁС ЗҮЙ” сэдвээр сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

 

Уг сургалтаар сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж шийдвэр гаргах, Уур бухимдлаа удирдахуй, Ажлын байрны сэтгэл зүй гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой мэдээлэл хийж, шинжлэх ухаанд тулгуурласан арга зүйгээр ойлголт мэдлэг олголоо.

 

 


Шүүхийн тамгын газрын

дэргэдэх ёс зүйн зөвлөл

dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.